Wednesday, August 4, 2010

АМЬДРАЛ ЧАМД ЗОРИУЛЛАА

АМЬДРАЛ ЧАМД ЗОРИУЛЛАА
Хэсэгхэн залуу насаа үүрдийн гэж бодохгүй
Хэцүү энэ тавилангаа зуурдын гэж санахгүй
Эхэлсэн тэр цагаасаа мөр болон тодорсон
Эзэлсэн энэ хугацааг нь амьдрал гэж бичье
Алдаа нэг бүрийг минь зүрхэн дээр сийлж
Амжилт бүхнийг минь зурган дээр мөнхөлсөн
Там диваажин 2-ын хооронд
Тав 3 аар нь надаас чи насыг минь хомсолдовч
Нугарахгүй гэж өвдөгөө би хурцлана
Нуугдахгүй гэж өөрийгөө би зоригжуулна
Аваад явсан бүхний чинь араас би харамсавч
Авчирах болгоныг чинь тосон би баярлана
Өнөөдөр чамайг би үзэн ядлаа ч
Өөр нэг өдөр хайрлан хүндэлдэг
Заяа тавиланг минь зураасаар холбосон
Захгүй хөврөх зураг чамайг амьдрал гэж нэрлэе
МИНИЙ АМЬДРАЛ
Амьдрал гэж зурсан зургаа би нэрлэсэн
Аль болох алдаа гаргахгүй гэж хичээсэн
Баруун гартаа бийрээ барьчихаад
Бараан гэхдээ хар өнгө нэмсэнгүй
Зурсан бүхнээ хувь заяа гэж тамгалаад
Зуны цэцэгс шиг алаглуулан байж будсан
Тарчигхан биш энэ амьдрал минь энгийн 

Том бишээ энэ зураг минь жижигхэн
Тал бүрийг нь зурж байхдаа би бодсон
Тэнэг байждээ гэж өөртөө би харамссан
Салгахан гар, саваагүй ухаан минь дутаад
Санаандгүй олон удаа бодлоосоо өөрөөр зурсан
Зүгээр, цэцэгс алаглахдаа гоё гэж өөрийгөө өмөөрсөн
Зүгээр л солонгын өнгөтэй байлгах гэж зөрүүдлэсэн
Санаан зоргоор гоё болсонгүй, гэхдээ би уурлахгүй
Сэтгэл минь шингэсэн болохоор наддаа л сайхан
Учир нь би зураач биш
Угаас бас уран биш
Ухаалаг гэж бардсан удаагүй
Ухаарах гэж унаж босож яваа
Ур муутайхан зураач дүртэн
Ухаан дутуухан хүн зүрхтэн



No comments:

Post a Comment