Thursday, September 22, 2011

Байна хийгээд байсан

Хүн гэдгээ мартчихсан...
Хүйтэн хоосон амьдарсан
Амьд гэдгээ мартчихсан....
Алхаж гишгээд ирсэн
Гэхдээ юу гээч
Би хүн юм байна лээ
Бие минь халуун юм билээ
Зүрхтэй бас чихтэй
Зоригтой бас ухаантай
Муу хүний төлөөлөл нь байж үзсэн
Муухай хогийн ч байж чадсан
Сайн хүн ч болж үзсэн
Сайхан сэтгэлтэй ч байж чадсан
Гэхдээ юу гээч би зүгээр л хүн юм билээ
Муу нэртэй муухай үгтэй ч би хүн
Сайн нэртэй сайхан ааштай ч би хүн л... Хэвээрэй

Friday, November 19, 2010

Гуниг сүүдэр 2-оос холхон байгаарай

Өдөр бүр нэг л замаар алхана би уйдаагүй л байна
Өглөө бүр тэр л хүмүүстэй таарна би уйдахгүй л байна
Үргэлж хийдэг бүхнээ давтан давтан хийнэ
Үнэхээр залхуутай хэдий ч би залхахгүй л байна
Яагаад гэж надаас битгий асуу
Ямар учиртайг нь би өөрөө ч мэдэхгүй юм
Амьд болохоороо баярладаг байх
Амьдарч байгаагаа мэдэрдэг байх
Аз тохионо гэж итгэдэг байх
Аль эсвэл өөрчлөгдөнө гэж хүлээдэг байх
Энэ амьдралаас би яагаад ч уйдахгүй ээ
Эрхгүй харин хүн төрөлхтнөөс л уйдах байх
Чимээгүй хир нь амьдралаас бол уйдахгүй
Чи л уйтгартай санагдвал чамаас л би залхаж
Чөлөөгүй хир нь бодлоосоо би уйдахгүй
Чам шиг гуниглах хэн нэгнээс л би залхана
Тиймээс хүмүүсээ битгий уйтгар гунигын сүүдрийг өөр дээрээ хуралдуулаарай хэхэ. Үргэлж инээж шинэлэг басхүү хөгжилтэй амьдраарай. Амьдрал бол уйтгартай биш шүү дээ гагцхүү бид л өөрсдөө уйтгартай байна гэсэн үг. Амьдралаа өөрчлөөд үзээрэй.......

Wednesday, August 4, 2010

АМЬДРАЛ ЧАМД ЗОРИУЛЛАА

АМЬДРАЛ ЧАМД ЗОРИУЛЛАА
Хэсэгхэн залуу насаа үүрдийн гэж бодохгүй
Хэцүү энэ тавилангаа зуурдын гэж санахгүй
Эхэлсэн тэр цагаасаа мөр болон тодорсон
Эзэлсэн энэ хугацааг нь амьдрал гэж бичье
Алдаа нэг бүрийг минь зүрхэн дээр сийлж
Амжилт бүхнийг минь зурган дээр мөнхөлсөн
Там диваажин 2-ын хооронд
Тав 3 аар нь надаас чи насыг минь хомсолдовч
Нугарахгүй гэж өвдөгөө би хурцлана
Нуугдахгүй гэж өөрийгөө би зоригжуулна
Аваад явсан бүхний чинь араас би харамсавч
Авчирах болгоныг чинь тосон би баярлана
Өнөөдөр чамайг би үзэн ядлаа ч
Өөр нэг өдөр хайрлан хүндэлдэг
Заяа тавиланг минь зураасаар холбосон
Захгүй хөврөх зураг чамайг амьдрал гэж нэрлэе
МИНИЙ АМЬДРАЛ
Амьдрал гэж зурсан зургаа би нэрлэсэн
Аль болох алдаа гаргахгүй гэж хичээсэн
Баруун гартаа бийрээ барьчихаад
Бараан гэхдээ хар өнгө нэмсэнгүй
Зурсан бүхнээ хувь заяа гэж тамгалаад
Зуны цэцэгс шиг алаглуулан байж будсан
Тарчигхан биш энэ амьдрал минь энгийн 

Том бишээ энэ зураг минь жижигхэн
Тал бүрийг нь зурж байхдаа би бодсон
Тэнэг байждээ гэж өөртөө би харамссан
Салгахан гар, саваагүй ухаан минь дутаад
Санаандгүй олон удаа бодлоосоо өөрөөр зурсан
Зүгээр, цэцэгс алаглахдаа гоё гэж өөрийгөө өмөөрсөн
Зүгээр л солонгын өнгөтэй байлгах гэж зөрүүдлэсэн
Санаан зоргоор гоё болсонгүй, гэхдээ би уурлахгүй
Сэтгэл минь шингэсэн болохоор наддаа л сайхан
Учир нь би зураач биш
Угаас бас уран биш
Ухаалаг гэж бардсан удаагүй
Ухаарах гэж унаж босож яваа
Ур муутайхан зураач дүртэн
Ухаан дутуухан хүн зүрхтэн